Криштиану Роналду шигшээгээсээ албан ёсоор зодог тайлснаа зарлав
Португалын хөлбөмбөгийн од Криштиану Роналду 23 жил хүчин зүтгэсэн үндэсний шигшээ багаасаа зодог тайлахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Өдгөө 41 настай тэрбээр арваннэгдүгээр сарын шигшээ багийн тоглолтуудын дараа 7 дугаартай өмсгөлөө хүлээлгэн өгөх юм.
Роналду Португалын шигшээ багийн төлөө 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан бөгөөд энэ хоёр үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ