Хоёр хөлбөмбөгчин талбай дээр мөргөлдөж нэг нь амь насаа алджээ
30-хан настай залуу хөлбөмбөгчин тоглолтын үеэр нас барсан харамсалтай явдал болсон байна.
Испанийн хөлбөмбөгийн CD Tenerife багийн довтлогч, 30 настай Jesús de Miguel тоглолтын үеэр өрсөлдөгч багийн хаалгачтай хүчтэй мөргөлдсөний улмаас амиа алджээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 2-нд болсон Tenerife болон FC Andorra багийн тоглолтын нэмэлт цагт Andorro багын хаалгач Jesus Owana, Tenerife багын тоглогч Jesus De Miguel-ийг хүчтэй нидэрч улаан хуудас авч талбайгаөс хөөгдсөн байна.
Хаалгачтай мөргөлдсөний дараа Jesus De Miguel талбай дээр ухаан алдаж, зүрх нь зогсчээ.
Эмнэлэгт яаралтай хүргүүлж, шуурхай арга хэмжээ авсан ч 11сарын 3-ны өглөөний 8 цаг орчимд тэрбээр харамсалтайгаар таалал төгсжээ.
Jesus De Miguel нас барсны дараа Jesus Owana-д маш их дарамт шахалт ирсэн тул бүх интернет хаягуудаа хаасан байна.
Испанийн цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж буй бөгөөд Jesus Owana-д санаандгүй хүний амь хохироосон хэргээр 1-4 жилийн ял оноох магадлалтай байна.
Спортын талбай дээр тохиолдсон харамсалтай энэ үйл явдал хөлбөмбөгийн ертөнцийг цочирдуулж, олон баг, тамирчин эмгэнэн гашуудал илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ