Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо·Хөндлөн” үзэсгэлэнг нээнэ

Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

12:00 цагт: Улсын Филармонийн гоцлол дуучин, Монголын жазз урлагийн төлөөлөл Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт Монгол Улсын Филармонид болно.

17:00 цагт: Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо·Хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт “Бий контемпорари” арт галерейд болно. 

-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Орон нутагт:

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Узбекистаны Ташкент хотод болох самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид оролцоно. 

-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ