ШУА-ийн Их сургуулийн нээлт болно

 Зургадугаар сарын 6-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: ГХЯ-нд: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх бага хурал эхэлнэ. Утас: 9912-8871. 8088-0700.

-Засгийн газар хуралдана. 

 

11:00 цагт: ХЭҮК-д: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар гарсан болон УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлнэ. Утас: 9902-8438.

13:00 цагт: Богд хааны музейд: “Internatiolnal awards-2024” болох талаар  хэвлэлийн хурал зарлажээ. 

14:00 цагт: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх (Дашчойлон хийдийн ард)-д: “Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал нээлттэй болно. Утас: 9111-7815, 9900-7925.

15:00 цагт: ШУА-ийн Их сургууль (UMAS) албан ёсоор байгуулагдаж нээлтээ хийнэ. ШУА-ийн материаллаг бааз, хүний нөөцөд тулгуурлан судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхлэх юм.

Харъяандаа эрдэм шинжилгээ судалгааны 16 хүрээлэн, 1200 орчим ажилтан, үүний 400 орчим нь докторын зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачидтай судалгааны байгууллагыг түшиглэн байгуулагдаж байна. Утас: 9960-8771.

 

-“Органик Монгол” хөтөлбөр, Гидропоник тариаланчдын мэргэжлийн холбоо хамтран тариаланчид, хүнсний ногоочдод зориулсан танилцуулах нээлттэй өдөрлөгийг 21 аймагт зохион байгуулж байна. 6-р сарын 6-нд Дархан-Уул, 7-нд Сэлэнгэ аймагт болно.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Dd (127.0.0.1)
    Ulaanbaatar ih surguuli helnii haryaand ochih ve?
    2024 оны 06 сарын 06 | Хариулах