Газар тариалан эрхлэгчдийн форум болно

Зургадугаар сарын 7-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08:00 цагт: Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр “Сонгууль ба жендэр” сэдвээр сэтгүүлчидтэй уулзана.

11:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцын аижглалт, мониторинг” сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.

11:00-15:30 цагт: “Midway center”-т: Дэлхийн аварга, каратэгийн 8 дантай Мураками Манабугийн 2 дахь семинарын нээлт болно. Нээлтэд Япон улсад Элчин сайдаар ажиллаж байсан Р.Жигжид болон ОХУ-ын 40 багш, дасгалжуулагч, тамирчид оролцоно. Утас: 8805-8837.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэн Д.Хишигдэлгэр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч нартай холбоотой хохирсон талаар мэдээлэл хийнэ.

 

12:00-14:00 цагт: Буянт-Ухаа спортын ордонд: Олон улсын ХАА, ой, газар тариалангийн нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо”, “Газар тариалангийн форум” болно. Утас: 8088-1187.9423-3150.

13:30 цагт: “Новотел”-д: Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр “Эрүү шүүлтгүй Монголын төлөө” хэлэлцүүлэгтэй. 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: Иргэдийн төлөөллөөс “Нийт монголчууддаа сонордуулах уриалга” гаргаж буй талаар мэдээлнэ.

11:30 цагт: “Төрд хүргэх малчдын дуу хоолой” сэдвээр говийн бүсийн малчид мэдээлнэ.

12:00 цагт: Түмэнд сонордуулах “Ардын үг” сэдвээр “Гал манах илч” ТББ мэдээлэл хийнэ.

-Дундговь аймагт: Японы олон улсын ЖАЙКА байгууллагын "Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх нь" төслийн баг ажиллана.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 11 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

Улаанбаатарт 11 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин