ӨНӨӨДӨР: Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл хөшөөний нээлт болно

Долоодугаар сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Манай улсад ирээд буй Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс залуучуудын төлөөлөлтэй уулзана. 

11.40 цагт: Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл Бухын хөшөөний нээлт болно. Байршил: Цаг уур, орчны шинжилгээний газар болон Монголбанкны уулзварын урд 40, 41 дүгээр байрны дунд.

Соёл урлаг: 

-Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчдийн "Land of the Sky" үндэсний урлагийн тоглолт болно.

-“Цагаан лавай” чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт УБТЗ "Ган зам" паласын тайзнаа болно.

-“Богд хаан”-ы музейд “Сахиус догшдын бүжиглэл: Хорин нэгэн Дара эхийн чуулган” үзэсгэлэндолоодугаар сарын 17 хүртэл гарч байна. 

Орон нутагт:

 

-Архангай аймгийн АРА комплекст “Хүннү хаан” энтертайнмент шоу тоглолт толилуулна.

 

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 100 жилийн ой болж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

58.1 сая толгой мал тоологджээ
Уржигдар 12 цаг 14 мин

Цас орж, явган шуурга шуурна
Уржигдар 10 цаг 10 мин