Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авах хуулийг хүчингүй болгохыг 16 мянган хүн дэмжжээ

УИХ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны долоодугаар сард баталж 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн 19.1.2-т ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцохоор заасан юм. Үүнийг иргэд эсэргүүцэж эхэлсэн. Ингэхдээ "Үндсэн цалингаас л нийгмийн даатгалын шимтгэл авах ёстой.  Хөдөлмөрийн хуулийн дагуу байгуулсан, байнгын ажлын байрны цалингаас нийгмийн даатгалын шимтгэл авах ёстой. Давхардуулан авах нь хууль бус агуулгатай байна. Дэлхийн улс орнуудад ийм зохицуулалтаар явдаг бөгөөд зөвхөн Монгол Улсад иргэдийг хохироох хууль үйлчилж байна. Иймд хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна" хэмээн эсэргүүцэж байна. Тухайлбал, иргэн О.Батхүү дээрх тайлбартайгаар УИХ-ын D parliament.mn цахим хуудсанд хуулийн энэ заалтыг хүчингүй болгох санал асуулга явуулж эхэлжээ.

D parliament.mn цахим хуудсанд явуулсан санал асуулгыг 100 мянган иргэн дэмжиж гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг гаргаж уг асуудлыг хэлэлцдэг хуулийн зохицуулалттай. Одоогийн байдлаар хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авах хуулийн заалтыг хүчингүй болгох санал асуулгыг 16000 хүн дэмжиж гарын үсгээ зуржээ. Санал асуулгыг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд эхлүүлсэн бөгөөд энэ сарын 15-нд хаагдах юм. Санал асуулгад оролцохыг хүсвэл энд дарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин