Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна.

“АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ”

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль нь татварын анхны багц хуулийн нэг бөгөөд 1992 онд батлагдсанаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оролгүй 33 дахь жилдээ мөрдөн ажиллаж байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татварын хувь хэмжээг тогтоох дээд, доод хягаарыг Улсын Их Хурлаас 4 удаа өөрчилж, баталсан байна.

Үүнд:

  1. 1997 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар 3, 4, 5, 6 дахь заалтыг өөрчилсөн, 10 дахь заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.
  1. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.

     3. 11 дэх заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн.

  1. 3 дахь заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.

Үндэслэл:

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно” гэж заасан.

Шаардлага:

            Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам, авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна.

            Оны эхний статистик мэдээллээр Улаанбаатар хотын авто замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд байснаас 10 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдэхгүй тохиолдолд 420.0 тэрбум төгрөг болж буурахаар байв. Мөн хотын гол болон туслах гудамж, замуудыг насжилтаар нь авч үзвэл, 1-5 жилийн насжилттай авто зам 164.1 км буюу 22 хувь, 5-10 жилийн насжилттай авто зам 306.9 км буюу 41 хувь, 10-15 жилийн насжилттай авто зам 237.2 км буюу 32 хувийг тус тус эзэлж, нийт авто замын сүлжээний 82.2 хувь нь засвар шинэчлэлт хийх шаардлагатай байсан.

            2024 онд Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын хүрээнд дотоодын бондын эх үүсвэрээс 270.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн, нийт 68 байршилд 138.83 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөн ажилласнаар нийт зам талбайн 15.1 хувийг шинэчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

            Хүснэгт 1. Авто замын шинэчлэлт

Замын ангилал

Нийт талбай, м2

Шинэчилсэн замын талбай, м2

Шинэчилсэн замын талбайн эзлэх хувь %

1

ГОЛ ГУДАМЖ

4,278,333.4

1,384,440.7

32.4

2

ТУСЛАХ ГУДАМЖ

3,207,467.9

704,858.7

22.0

3

БУСАД

9,574,525.6

486,900.0

5.1

 

Нийт

17,060,326.9

2,576,199.3

15.1

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо микро автобус /15 хүртэл суудалтай/ болон автобусны татварын хувь хэмжээг бууруулан, цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг “0” хувь байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.

Үр дагавар:

Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг хуульд заагдсан хязгаарт багтаан нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх, авто замын урсгал засварт зарцуулах нийслэлийн замын сангийн эх үүсвэр нэмэгдэж, авто замын ачаалал, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Дараахь диаграмаар Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч, авто тээврийн хэрэгслийн тоо, нийслэлийн замын санд төвлөрч буй албан татварын орлогын харьцуулсан сүүлийн 5 жилийн судалгааг харуулав.

Зураг1. АТБӨЯХАТ-ын орлого, татвар төлөгчийн тоо, тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгаа /2020-2024 он/

Албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор дараахь 4 төрлийн тээврийн хэрэгслийн хувьд жилд төлөх АТБӨЯХ-ийн татварын хэмжээг харьцуулан харуулж байна.

Зураг 2. АТБӨЯХАТ-ын харьцуулалт.

Тухайлбал, Prius маркийн авто машины хувьд жилд 36.0 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 144.0 мянган төгрөг, Lexus 570 маркийн авто машины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 752.4 мянган төгрөг, Huindai Porter авто машины хувьд жилд 30.0 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75.0 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд “0” хувийн албан татвар төлөх тооцоолол гарч байна.

 

--- oOo ---

 

Төсөл

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2024 оны ... дүгээр сарын ... -ны өдөр              Дугаар          Улаанбаатар  хот

                                                                            

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн

албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Батбямба/-нд даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Х.Нямбаатар/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Батбямба/-нд даалгасугай.

5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн батлах тухай” 2024 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                 А.БАЯР

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2024 оны ... сарын ... -ны өдрийн

... тогтоолын хавсралт

 

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД

НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын хэмжээ/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

6,000

2

3 дугуйтай мотоцикл

9,000

3

Суудлын авто машин:

 

 

а/2001 см3 хүртэл

б/2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон  түүнээс дээш 

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

96

108

132

4

Микробус/15 хүртэл суудалтай

35,000

5

Автобус

52,000

6

Ачааны машин:

1/1 хүртэл тооны даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн –ын  даацтай

4/ 3-5 тн-ын

5/ 5-8 тн-ын

6/ 8-10 тн-ын

7/ 10-20 тн-ын

8/ 20-30 тн-ын

9/ 30-40 тн-ын

10/ 40-50 тн-ын

11/ 50-60 тн-ын

12/ 60-70 тн-ын

13/ 70-80 тн-ын

14/ 80-90 тн-ын

15/ 90-100 тн-ын

16/ 100 тн-оос  дээш даацтай

 

75,000

105,000

135,000

165,000

240,000

270,000

300,000

420,000

540,000

660,000

840,000

960,000

1,080,000

1,200,000

1,320,000

1,440,000

 

7

Тусгай зориулалтын автомашин

48,000

8

Трактор, өөрөө явагч  бусад хэрэгсэл

42,000

9

Бага оврын трактор

21,000

10

Чиргүүл/даацын 1 тонн тутамд

16,500

11

Цахилгаан тэжээлт автомашин

0

 

--- oOo ---

Төсөл

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2024 оны ... дүгээр сарын ... -ны өдөр         Дугаар               Улаанбаатар хот                                        

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ

ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

            Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  2. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Батбямба/-нд даалгасугай.
  3. Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Х.Нямбаатар/-д үүрэг болгосугай.
  4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Батбямба/-нд даалгасугай.
  5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 2024 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                   А.БАЯР

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2024 оны ... сарын ... -ны өдрийн

... тогтоолын хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМ АШИГЛАСНЫ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

д/д

Тээврийн хэрэгслийн ангилал

Төлбөрийн хэмжээ

(төгрөгөөр)

Нийслэлд бүртгэлтэй

тээврийн хэрэгслээс жилд 1 удаа

Нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээс зорчсон тухай бүр

48 цагийн дотор

48 цагаас хойш 24 цаг тутам

1

 

Суудлын тэрэг

Такси

150,000

 

 

 

1,000

 

 

 

5,000

2

Бусад (2000см3 хүртэл)

100,000

3

2001-3000см3

150,000

4

3001-4000см3

200,000

5

4001 см3 дээш

250,000

6

 

 

Ачаа тээвэр

(даац, тонн)

1 тн хүртэл

200,000

 

1,000

 

5,000

7

1-2 тн

225,000

8

2-3 тн

250,000

9

3-5 тн

275,000

 

2,000

 

5,000

10

5-8 тн

300,000

11

8-10 тн

325,000

12

10-18 тн

    350,000

13

18-24 тн

400,000

3,000

5,000

14

24 тн-с дээш

500,000

5,000

5,000

15

Автобус

15 хүртэл хүний суудалтай

200,000

0

0

16

 

15-аас дээш хүний суудалтай

300,000

0

0

17

Цистерн

250,000

3,000

5,000

18

Тусгай

200,000

3,000

5,000

19

Чиргүүл

150,000

0

0

20

 

Механизм

Тээвэр үйлчилгээний

300,000

 

5,000

 

5,000

21

Технологийн

300,000

22

Бага оврын

150,000

23

Мотоцикль, мопед

2 дугуйт

50,000

0

0

24

3 дугуйт

50,000

0

0

25

Цахилгаан тэжээлт автомашин

0

1,000

5,000

 

--- oOo ---

 

 

Нийт санал:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин