Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно

Арваннэгдүгээр сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

 

08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.

09:00 цагт: “Пума”зочид буудалд: “Иргэний хууль тогтоомж: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэгтэй.  

09:00-12:00 цагт: “Улаанбаатар галерей”-д: "Эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх нь" үндэсний воркшоп болно. Үйл ажиллагаанд “Эко тэмдгийн олон улсын сүлжээ”-ний ерөнхий нарийн бичгийн дарга Гарет Жонсон оролцоно. Утас: 9499-8693, 9929-9869.

 

10:30 цагт: Төрийн ордон чуулганы танхимын үүдэнд ИЗНН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбогдох дугаар 9903-1628

10:30 цагт: Эрдэнэт үйлдвэрийн УБ хот дахь Төлөөлөгчийн газарт Эрдэнэтэд болох боксын тэмцээний хэвлэлийн хуралтай. /Санхүү эдийн засгийн их сургуулийн зүүн талд хоёр давхар ногоон байшин бий/

11:00 цагт: СБД-т газар эзэмшигч “Сантхаан” ХХК-ийн газрын эрхийг нь цуцалснаар тус газарт төсөл хэрэгжүүлж байсан “Харү констракшн” ХХК-д орон сууцын захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэд хохирч буй талаар мэдээлнэ.

11:30 цагт: ЭМЯ, НЭМҮТ, “Эерэг ирээдүй өнөөдөр” ТББ-ууд хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аян болон Монгол Улс дахь тамхины хэрэглээний талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Салбарын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөрчиж химийн хортой бодисын зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” ТББ-аас мэдээлнэ. Утас:9168-0110.

14:00 цагт: Төрийн ордонд: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно.

Соёл урлаг:

 

-Богд хааны музейд: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин