Тээврийн хэрэгслийн албан татварыг ГУРАВ, авто зам ашигласны төлбөрийг ТАВ дахин нэмнэ

Энэ сарын 22-ны өдөр өргөн барьсан Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Үүнд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тооцон тусгасан нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. 

Энэхүү тогтоолын төсөл батлагдснаар ойролцоогоор 155 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрөх аж. 

 

Албан татвар:

  • “Приус” 36000-аас 108000,
  • “Лексус 570” 188100-аас 564300,
  • “Портер” 30000-аас 75000,
  • “Ланд Круйзер 200” 151800-аас 455400.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин