"“Вокзал-Ботаник” чиглэлийн троллейбус шатахад дотор нь зорчигч байгаагүй"

Баянгол дүүргийн II хороонд буюу Улаанбаатар төмөр замын хойно өчигдөр 15:30 цагийн үед “Вокзал-Ботаник” чиглэлийн 4 номерын троллейбус шатжээ.
Ослын талаар ОБЕГ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Х.Бурмаагаас тодруулахад “Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй, галыг бүрэн унтраасан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох албаныхан үзлэг шалгалт хийж байгаа ба хуулийн хугацаа нь хамгийн багадаа 14 хоног байдаг” гэлээ.
Жолоочийн хэлж буйгаар гэрлийн утаснаас масс гараад шатсан. Хүнгүй явж байсан ба галын хороор унтраах гээд дийлдэхгүй гал унтраах ангийг дуудсан. Галынхан дуудлага өгөөд удаагүй 3-4 минутад ирлээ. Троллейбус 2021 онд актлагдах юм хэмээн MASS тв-д яриа өгөх үеэрээ хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ