Сөүлээс иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц түр саатлаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
Сөүлээс иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагаас хөөрөх байв. Гэвч БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17.00 цаг хүртэл саатсан байгаа талаар Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ.
Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна. Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ