ХӨСҮТ:354 хүнээс авсан сорьцод коронавирус илрээгүй

  ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "БНСУ-д сүүлийн 14 хоног коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс тус улсын Засгийн газраас болгоомжтой байж, эмнэлгийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна. Мөн 10-аас дээш хүн цуглахыг хориглож, хүн хоорондын зайг ягштал биелүүлэхийг шаардаж байна.

Хонконгод халдварын тохиолдол буурч байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг бууруулах чиглэл барин ажиллаж байгаа. Ариутгал цэвэрлэгээг сайтар хийж хийсний дараа фитнесс, үйлчилгээний газруудыг бага багаар, үе шаттайгаар нээх чиглэл барьж байна.

АНУ-д хичээл эхэлснээс хойш 25000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тиймээс хичээлийг цахимаар оруулах чиглэл рүү оруулж байна. Дэлхий даяар нийт 1 тэрбум гаруй хүүхэд онлайнаар хичээл сургуулиа үзэж байна.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-АНУ-аас ирсэн 25 оюутан Энхсаран сувиллыг голсон шилсэн асуудал гаргажээ. Энэ хэр бодит мэдээлэл вэ? 

-Шуурхай штаб иргэдийг хуваарилах, байрлуулах асуудлыг хариуцаж байгаа. ЭМЯ коронавирусийн халдварын цаг үеийн мэдээллийг өгөх үүрэгтэй.

-Гэхдээ мэдээж оюутнуудын тухай мэдээлэл танайд ирнэ биздээ?

-Тийм. Шуурхай штабт манай яамнаас хүн бий. Мэдээллийг бид авсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ