НИТХ: Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хийн халаагуур ашиглах тогтоолыг дэмжлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ хуралдаанаар:
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай,
Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай,
НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан товлон зарлах тухай,
Хангарди одонгоор шагнах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Ингээд 2020 онд хийн халаагуур ашиглах тогтоолыг нийт оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг төслийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндсайхан танилцуулсан юм.
Тэрээр гэр хорооллын амины орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг хийн болон сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт эх үүсвэрт дулааны шийдлээр хангах санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг судалж буй тухайгаа онцолж байв.
Уг системд шилжсэнээр Улаанбаатар хотын хог хаягдал буурах ач холбогдолтой ба хийн халаалт ашиглах нь түлшнээс бага зардалтай гэдгийг тодотгов
Түүнчлэн уг системд шилжсэнээр Улаанбаатар хотын хог хаягдал буурах ач холбогдолтой ба хийн халаалт ашиглах нь түлшнээс бага зардалтай гэдгийг тодотгов. Нөгөөтээгүүр хийн нийлүүлэлт импортоос хамаардаг учир хүндрэл үүсэх эрсдэлтэйг тооцох шаардлагатайг хэлж байлаа.
Сонгино хайрхан дүүргийн 129-р цэцэрлэг, 214 цогцолбор цэцэрлэгт хийн халаалтын системийг ашиглаж эхэлсэн байна.
Нэг жилд 72 сургууль, цэцэрлэг, ААН байгууллагад хувийн хэвшлийн хөрөнгөөр тоног төхөөрөмж суурилуулах хүчин чадалтай аж. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 14 тэрбум юм. Харин үйл ажиллагааны зардлаа Нийслэлийн эрчим хүчний зөвлөлөөс тогтоосон тарифаар орлогоо олох юм байна.
Уг төслийг хэрэгжүүлэх явцад аюулгүй байдлыг чандлан сахихыг НИТХ-ын гишүүд анхааруулсан юм. Дараагийн НИТХ-ийн хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 17-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ