"ICT-EXPO 2020" үзэсгэлэнд оролцох гарааны компанийг сонгон шалгаруулна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT-EXPO-2020 ирэх аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл экспо төвд 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.


Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцохоос гадна АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook компаниуд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.


Энэ хүрээнд ICT-EXPO-2020 үзэсгэлэнд оролцох хүсэлтэй гарааны компаниудыг үнэ төлбөргүй оролцох сонгон шалгаруулалтад урьж байна. Тодруулбал,


  • Хамгийн сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани
  • Хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани
  • Хамгийн хөгжилтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани
  • Хамгийн инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани
  • Хамгийн үзүүштэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани зэрэг номинациар сонгон шалгаруулна.


Танилцуулгаа есдүгээр сарын 1-10 дотор info@cita.gov.mn, urantsetseg@cita.gov.mn, хаягаар ирүүлэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ