Түгээлтийн 207 автомашины тортогжилтын хэмжээ шаардлага хангаагүй байна

Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар:

Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 17 ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулагуудын 281 түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хэмжилт хийхэд Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6 , Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК –ийн 21, БСБ ХХК-ийн 13, Гацуурт ХХК-ийн 6, Арвайн үндэс ХХК-ийн 6, М СИ ЭС Кока Кола ХХК-ийн -69, Милко ХХК-ийн 21, Баттрейд Си ХХК-ийн-5, Улаанбаатар гурил ХХК-ийн-6, Атар өргөө ХК–ийн 13, Талх чихэр ХХК-ийн 31 нийт 207 тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээ стандартын шаардлага хангаагүй учир Зөрчлийн тухай хуулийн дагуу 7 дугаар зүйлийн 7.4 2 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.


Хяналт шалгалт үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ