Зургаан настай мисс ба сая долларын эзэн

Зургаан настай Изабелла Баррет охин реалити шоуны од болж нэг сая долларын эзэн болжээ. Энэ нь “Тодлерс ба Тиарас”-ын бяцхан мисс шалгаруулдаг шоуны түүхэнд гарч байгаагүй үйл явдал болжээ. “Тодлерс ба Тиарас” реалити шоу нь анх 2008 оны есдүгээр сарын 7-нд Америк даяар цацагдаж тухайн үедээ нэгэн шинэлэг шоу болж чадсан байна.
Энэхүү реалити цуврал нэвтрүүлэгт бяцхан охид, хөвгүүд оролцдог. Охидын хувьд хиймэл үс зүүж, гоёмсог даашинзаар гоёж, нүүрээ будаж авьяасаа үзүүлэн дараа дараагийн шатандаа хасагдах журмаар шалгардаг ажээ.
Нэг үгээр хэлэхийн бол яг л Тайра Банкс-ийн “Америкийн топ модель” шоу шиг зохион байгуулагддаг.
Изабелла охин Их Британийн “Дейли Миррор” сонинд өгсөн ярилцлагадаа: ”Би бол супер од, өөрийнхөө бүхий л гоёл, чимэглэлдээ хайртай, би ирээдүйдээ дарга болохыг мөрөөддөг.
Энэ тэмцээнд ороод юу ч алдаагүй харин ч ялагч болсон. Би юу юунаас илүүтэйгээр өөрийнхөө гуталнуудад хайртай. Надад лав 60 гаруй гутал байгаа” гэжээ.
Изабелла охин болон түүний ээж Сузана “Glitzy girl” уруул өнгөлөгч,цамц, зүүлт, бугуйвч үйлдвэрлэдэг компанийг эзэмшдэг юм байна.
Тэмцээн тус бүрийн гоёл, чимэглэлийг Сузана бяцхан охиндоо зориулан бүтээлгэж байжээ. “Изабелла өөрт нь зориулж хийж өгсөн зүүлт, бугуйвчийг харах бүртээ ээждээ баярлалаа гэдэг үгийг байнга хэлдэг, гэж Сузана Yahoo Shine-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Тэрээр “Изабелла дахин миссийн тэмцээнд оролцохгүй, яагаад гэвэл тэр бүх хүүхдээс онцгой байж ялсан шүү дээ.
Одоо сургуульдаа сурч, өөр олон янзын дугуйлан дамжаандаа явж эхэлнэ. Изабелла франц, италиар чөлөөтэй, хятадаар бага зэрэг ярьдаг. Манай охиноос сонинд гарсан зурагных нь талаар сургуулийнх нь найзууд асуухад би биш ээ л гэж хариулдаг” гэжээ.
Сузана охиноо хичээх бүрт нь шагнаж, урамшуулдаг. “Бид охиныхоо ирээдүйд их анхаардаг. Түүний хадгаламжийн дансанд нэлээд мөнгө байршуулсан.
Тэр жижиг кадиллак унадаг, далайн хоолонд дуртай, мөн гуталнууддаа их хайртай, чи ямар хувцсандаа хамгийн их хайртай вэ? гэж асуухад унтлагын өмдөндөө гэж хариулсан.
Сузана охиныхоо өнгөрсөн хугацаанд өмсч, эдэлж хэрэглэсэн зүйлст ойролцоогоор 50 мянган доллар зарцуулсан гэж байлаа.
Тоглолт тус бүрийн даашинз бүрт 10 мянган доллар, нүүр будалт, үс засалт, хумс, хоолойны бичлэг гээд олон зүйлд мөнгө зарцуулсан. Изабелла өөрийнхөө тоглосон дүрүүдэд их хайртай. Дөрвөн настай байхдаа “Тодлерс ба Тиарас” реалити шоуны нэгээхэн хэсэг болох “Хөөрхөн хүүхэн” киноны Жулиа Робертс шиг хувцасласан. Ер нь их л хичээл зүтгэлийнхээ ачаар өнөөдрийн үр дүнд хүрсэн дээ гэж Изабеллагийн ээж Shine-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
С.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ