Өнөөдөр Их Британийн хатан хааны төрсөн өдөр

Хатан хаан хоёрдугаар Елизавета буюу Елизавета Александра Мария Виндзор бол Их Британи, Умард Ирландын  нэгдсэн вант улсын хатан хаан, төрийн тэргүүн, түүнчлэн Британийн үндэсний хамтын нөхөрлөлийн 15 улсын (Австрали, Антигуа Барбуда, Багамын арал,  Барбадос,  Белиз, Гренада, Канад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент Гренадин, Сент-Китс Невис, Сент-Люси, Соломонын арал, Тувалу, Ямайка) хатан хаан юм.

87 нас сүүдэр зооглож байгаа хатан хаан 1952 оны хоёрдугаар сарын 6-наас төрийн тэргүүн болж, 1953 оны зургаадугаар сарын 2-нд хаан ширээнд заларчээ. Байлдан дагуулагч Вильгельмийн дараахь английн 40 дэх хаан ширээний эзэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ