Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааны бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдаан”-нд бүтээл хүлээн авах хугацааг 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл сунгалаа.


Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:


- Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;

- Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;

- Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;

- График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;

- Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;

-Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;

-Бүтээлийн тайлбар, утга бэлгэдлийг хавсаргасан байх;

-Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;

-Брэндбүүк нь: албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.


Анхаарах зүйлс:


Бүтээлээ ирүүлэхдээ хэвлэмэл болон цахим хаяг /munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn/-т ирүүлнэ.

Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Соёлын яам эзэмшинэ.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99105938, 91097828 утсаар холбогдон авна уу.


Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн материалыг мэргэжлийн комисс шалгаруулж, дараах байрыг эзлүүлэн шагнана.


Нэгдүгээр байр: 1 - /4.000.000 төгрөг, батламж/

Хоёрдугаар байр: 1 - /2.000.000 төгрөг, батламж/

Тусгай байр: 2 - /тус бүр 1.000.000 төгрөг, батламж/


Материал хүлээн авах хугацаа:


Бүтээлийн эхийг хэвлэмэл байдлаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас өмнө Соёлын яамны байранд хүлээн авна.


Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байр


Жич: Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ