Ерөнхийлөгч “гүлдийх” гэдэг үгээ тайлбарлав

Тэрбээр твиттер хуудсандаа: “Гүлдийх гэж үгийн талаар нилээд яригдаж байна. Өчигдөр жиргээнд би хэрэглэсэн юм. Хүний төлөв байдлыг илэрхийлсэн үг. Шинэ үг биш. Бага хэрэглэдэг үгийг сэргээж баяжуулж хэрэглэх нь зөв.

Гүлдгэр авлаа даа. Гүлдийв, гүлдийгээд, гүлдийчээд, гүлд гүлд, гүлдэс гүлдэс, гүлдийгч гүлдийгчид гээд. Гүлдийтэл загнуулав, гүлдийтлээ идэв, инээв. Гүлдгэр хүн, хэсэг гүлдийнээ гэх мэтээр хүмүүс хэрэглэж байна.

Маргааш ажил сургуульдаа очоод гүлдийхийг хэрэглэж болно. Хэлэхэд хүн их гомдохгүй, их баярлахгүй бас далд, хошин, шаардангуй утгатай сонсогдох байх. Гүлдгэрийг бодитой нэг байдлаар харуулах хэцүү биз. Гүлдгэр зураг гэвэл надад нэг ийм зураг байна.” гэжээ.

 Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ