"Бүх нийтийн хөгжмийн баяр-2020" хаалтын тоглолт энэ сарын 14-нд болно

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран өнгөрсөн сарын 5-наас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд "Бүх нийтийн хөгжмийн баяр - 2020" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэгвэл уг арга хэмжээний хаалт болон нэгдсэн тоглолт энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн "Монгол туургатан" театрт болно.
Уг арга хэмжээ хаалтын тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Монгол Улсын консерваторийн симфони найрал хөгжим, найрал дуучин тэргүүтэй уран бүтээлч оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ