Автобуснуудад суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 606 зөрчил илэрчээ

20 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 1202 автобус, троллейбусанд суурилуулсан хяналтын камерт шалгалт хийхэд 606 зөрчил илэрчээ. 


Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн "Нийтийн тээвэрт гурван жилийн өмнөөс камер суурилуулсан. Эхний жилд камерын зөрчлийг илрүүлж сануулга өгсөн. Энэ жилийн хувьд нэгдсэн хяналтыг хийлээ. Нэг автобусанд 4-5 камер суурилуулсан. Гэхдээ зөрчил дутагдал их.


1202 автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 606 зөрчил илэрсэн. Эдгээр зөрчилд DVR картыг эвдсэн, SD картыг сугалж авсан зэрэг зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгах сануулгыг автобус компанийн удирдлагуудад 30 хоногийн хугацаатай өгсөн. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар байгууллагыг нэг сая төгрөгөөр торгоно" гэлээ. 


1202 автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 

  1. Жолоочийн хэсгийг харсан камер ажиллагаагүй 85
  2. Зорчигчийн урд хаалганы хэсгийг харуулсан 84
  3. Тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү харсан 56
  4. Автобусны заалны хэсгийг хойд талын байрлалаас харуулсан 176
  5. Камерын бичигч төхөөрөмж буюу DVR  төхөөрөмж гэмтэлтэй 99
  6. SD карт алга болгосон 166 зөрчил дутагдал илэрчээ. 


Уг шалгалтыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, "Улаанбаатар смарт карт" ХХК, Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилсан сэргийлэх хэлтсийн алба хаагчид хамтран 2020 оны 9 дүгээр сарын 17-20-ны хооронд явуулсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ