Соёлын сайдын Зөвлөлийн анхдугаар хуралдаан болно

Соёлын сайдын Зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ сарын 6-нд болох бөгөөд сайдын зөвлөлд соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтжээ.


Тодруулбал, Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцаноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Шинжлэх ухааны академийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог, доктор, профессор Э.Сонинтогос, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол, Гавьяат жүжигчин Н.Онон, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, найруулагч Б.Баатар нарын 15 эрхэм Соёлын сайдын Зөвлөл орсон байна.


Түүнчлэн Соёлын сайдын Зөвлөлийн хуралдаанаар салбарынхаа бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэгдэж буй Соёлын тухай, Киноны тухай болон Музейн тухай хуулийн төслийг танилцуулах юм байна.































СЭТГЭГДЭЛ БИЧИХ