Манзушир чиглэлд таван км авто замын хучилт хийжээ

Төв аймагт аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Манзушир чиглэлийн 7,4 км авто замын ажлыг энэ онд эхлүүлж, эхний 5 км авто замын хучилтын ажлыг хийгээд байна. Энэ жилийн хувьд уг ажлыг гүйцэтгэснээс гадна улсын төсвийн хөрөнгөөр Алтанбулаг сумын 13,9 км авто замын ажлыг ч дуусгасан байна.
Харин Мөнгөнморьт сумын чиглэлийн 60 км авто замын ажил эхлээд 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тус замыг гурван он дамжин хийхээр төлөвлөж буй. Түүнчлэн аймгийн төв доторх хотхоны зам талбайн тохижилтын зураг төсөл боловсруулах ажлыг 13 сая төгрөгөөр хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ