Сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн сурагчдын амралтыг 12 дугаар сарын 18-наас эхлүүлэх нь хэвээрээ байгаа гэдгийг өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралтыг тогтоосон цагт нь дуусгах саналаа Засгийн газарт танилцууллаа. Эхний улирал арванхоёрдугаар сарын 18-наар дуусаад амрахаар шийдлээ. Сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна.


Магадгүй Covid-19-ийн нөхцөл байдал хүндрээд, бидний төсөөлж байснаас өөрөөр эргэлээ гэхэд өнгөрсөн хугацаанд цахим болон теле хичээлээ яаж хийж байсан тэр бэлтгэлээ хангачихсан байгаа. Боловсролын мэдээллийн системээр бид ирцийн мэдээлэл аваад, анализ хийж байна. ЭМЯ-тай хамтраад "Эрүүл сургууль" хөтөлбөр  хэрэгжүүлж байна. Эцэг эхчүүд мөн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж ажилладаг болчихлоо. Хэрвээ ямар нэг асуудал үүслээ гэхэд бид цахим хичээл рүү хөрвөх боломж нь байгаа. Аль болохоор танхимын хичээлээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн бодлого барьж байна. Өвлийн 1 сар хагасын хугацаанд үргэлжлэх амралтаар зөвлөмж явуулж, хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ