Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад “Голомт” банкны “Ривер гарден” салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 3-нд буюу өчигдөр 11:23 цагт иржээ.
Уг дуудлагын дагуу шалгахад БНСУ-ын иргэн 50 настай, эрэгтэй Ч гэгчийн орлогын гүйлгээнээс 10 мянган төгрөгийн нэг ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ. Цагдаагийн алба хаагчид уг мөнгөн тэмдэгтийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ