Түлээний мод бэлтгэж байх явцдаа модонд дарагдаж нас баржээ

“Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багт орших “Хавчирын  анга”  гэх  газарт  эрэгтэй  хүн  модонд  дарагдаж  нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 3-ны 19:20 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.


Цагдаагийн алба хаагчид дээрх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн 34 настай С түлээний мод бэлтгэж байх явцдаа модонд дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ