Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Хүйтний эрч наашилж, үүнийгээ дагаад утаа ч нэмэгдэж байна. Бүх нийтээр сайжруулсан нүүрс хэрэглэхийг шаардаж байгаа ч сүүлийн үед утаа мэдэгдэхүйц ихсэж байгааг иргэд хэлж байгаа юм. Өнөө өглөөний /11.05/ 08:00 цагийн байдлаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу Баянхошуу орчим агаарын чанарын индекс 137 байгаа бол Монгол Газар, 100 айл орчим 123 байна.


Харин Амгалан, Мишээл Экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 1-р хороолол, Ургах наран орчим агаарын чанарын индекс хэвийн хэмээн зааж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ