Хууль бусаар алт олборлож байсныг илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчид хууль бусаар алт олборлож байсан хэргийг илрүүллээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллага Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт хууль бусаар алт олборлож байгаа талаарх дуудлага мэдээллийг энэ сарын 4-нд буюу өчигдөр хүлээн авч шалгажээ.
Ийн Дархан-Уул аймгийн иргэн 35 настай Б гэгч эрэгтэй том оврын экскаватор ашиглан хоёр нүх ухаж, хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлсэн бөгөөд уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ