Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг дайрч амийг нь хохироожээ

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт  согтуу жолооч ажил үүргээ гүйцэтгэхээр явж байсан цагдаагийн алба хаагчийг дайрч, амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн ахмад 32 настай А ажил үүргээ гүйцэтгэхээр явж байхдаа машиныхаа дугуйг солихоор тээшний хэсэгт зогсож байх үед нь согтуу жолооч мөргөж, амийг нь хохироосон зам тээврийн осол гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ