"Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Шүүхийн ёс зүйн хороо, “Ханнс-Зайделийн сан” хамтран "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт нийслэл дэх бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, шүүгч, эрдэмтэн, судлаачид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалтан оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн үеэр "Шүүгчийн ёс зүйн гомдлыг хянан шийдвэрлэж буй өнөөгийн байдал, зарим асуудал" сэдвээр Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, "Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал" /харьцуулалт/ сэдвээр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн багш Т.Мөнх-Эрдэнэ, "Шүүгчийн ёс зүйн талаарх олон улсын стандартыг баримтлах нь" сэдвээр Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, судлаач Л.Галбаатар илтгэл хэлэлцүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ