Н.Шинэ-Оргил: Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112.2 тонныг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн.
Мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Есөн аж ахуйн нэгжээс зөрчил илэрсэн” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ