Мотоциклтойгоо цахилгааны шон мөргөж амиа алджээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд өчигдөр мотоциклын жолооч цахилгааны шон мөргөсөн осол гарлаа.


Тодруулбал, 29 настай Б гэгч эрэгтэй улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикл жолоодож яваад цахилгааны шон мөргөснөөс үүдэн гэмтэж, сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн ч эмчлүүлж байх хугацаандаа нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ