Деррик Рөүзгүй бухнууд ялагдал хүлээлээ

Өнөөдөр эхэлсэн NBA-гийн плэйоффын эхний тоглолтуудын нэг нь Чикаго буллс болон Бруклин Нетс багуудын цуврал байлаа. Дорнод бүсийн дөрөв, тавдугаар байраар плэйоффт эрэмбэлэгдсэн эдгээр багуудын эхний тоглолтыг Бруклин талбай дээрээ хийлээ. Деррик Рөүзгүй Чикаго буллс өрсөлдөгчдөө юу ч болсонгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Тоглолтын тооны харьцаа 106:89-өөр өндөрлөсөн ба Бруклинчүүд цувралыг ялалтаар эхэлж байна. Бухнуудаас Карлос Бүүзер лидерээ орлож оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалтаар багийнхнаа тэргүүлсэн ч Нэйт Робинсоны 17 оноог эс тооцвол тэдэнд хожилд хүрэх чадал байсангүй.

Бруклин Нетсээс Дерон Уиллиамс багаа 22 оноогоор тэргүүлсэн ба Брук Лопез, Жо Жонсон, Жеральд Уоллес нар зэрэг гарааны бүрэлдэхүүн нь оновчтой тоглолт үзүүлсэн тул талбай дээрээ ядах юмгүй эхний хожлоо аваад байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ