Өчигдөр 13 жолооч согтуу жолоо барьж, 93 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Өчигдөр буюу энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 748 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 271, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 42, гэмт хэргийн шинжтэй 33 мэдээлэл ирсэн байна.Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 13, гэмтсэн 10, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 51, хүний биед халдсан 24, эрүүлжүүлэх байранд хоносон 93, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51 тохиолдол гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ