МИАТ:"Улаанбаатараас Токио, Сөүл чиглэлд зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх нислэг хийхээр бэлтгэлээ хангаж байгаа"

МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатарт-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлдээ зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.  Дотоодод коронавируст халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, энэ хугацаанд тусгай үүргийн нислэг хүлээн авахгүй болохыг УОК-оос мэдэгдсэн. УОК-ын дарга Я.Содбаатар "Тусгаарлан ажиглах байруудад дотоодын халдваруудын хавьтлыг тусгаарлаж байгаа учраас байрны хүрэлцээг шийдвэрлэсний дараа нислэг хийнэ" хэмээж байв.  Арваннэгдүгээр сарын 10-наас өмнө тусгай үүргийн нислэгээр иргэн иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байр ажиллаж, тэдгээрт 2,186 иргэн буюу халдварын батлагдсан тохиолдлын хавьтлууд тусгаарлагдаж байгаа ажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ