Нийтийн тээврийн үйлчилгээнд 864 автобус явж байна

Нийтийн тээврийн үйлчилгээнд 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд 400 гаруй автобус явж байна. Автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврээс бага насны хүүхэд, настай хүмүүс зорчих нь ихэссэн бөгөөд зорчигчид хоорондын зай барихгүй байх зөрчил гарч байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ