ББСБ-тай холбоотой санал, гомдол олон иржээ

Мөн ББСБ-аас олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэнтэй холбогдуулж зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ тухайн байгууллагад цахимаар гаргаж, шийдвэрлүүлэх, Хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын талаарх өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаяг болон 51-262608 тоот утсаар хүлээн авч, хяналт тавьж ажиллахаар болсныг өнгөрсөн сарын 23-нд Хорооны www.frc.mn цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ББСБ-ын зээлдэгчдэд хандан мэдээлсэн.
Арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар утсаар 75.9 хувь буюу 344, цахимаар 24.1 хувь буюу 109 нийт 453 иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллажээ. Түүнчлэн холбогдох этгээдүүд буюу тухайн зээлдэгч байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлүүлэх, энэ талаар тухай бүрт нь иргэдэд эргэн хариу хүргүүлж ажилласан байна.
Иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн дийлэнх буюу 54.5 хувийг ББСБ-тай холбоотой санал, хүсэлт эзэлж, холбогдох зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллажээ. Харин 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүд эзэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ