ХАЛТИРГААТАЙ ЗАМД ХУРДАА ТОХИРУУЛЖ ЯВААГҮЙГЭЭС ШАЛТГААЛСАН ОСОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА.


Монгол Улсын Замын хөдөлгөөний #дүрэмд #жолооч нь зам болон #цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой #бага_хурдтай зорчих ёстой.  Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн #сийрэг үед жолооч нар #хурд_хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй #зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж #мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд #хохирол учруулах явдал гарсаар байна.  Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын #өвлийндугуйгаарсолих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар #бууруулж зорчиход анхаарна уу. Ослын жишээ: 1.  2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.  2. 2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.  3. 2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ