Монгол Улсад “COVID-19” халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгдлээ


 Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. (2020.12.04, 11:00 цаг)

Арванхоёрдугаар сарын 3-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин 600 гаруй хүнд хийсэн хавьтлын сорьцноос 12 хүнд коронавирус илэрчээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 5
  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дархан-Уул аймагт - 1
  • Эрүүл мэндийн ажилтан - 2 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.
  • Ингэснээр, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 831 болж байна. Үүнээс 365 хүн эдгэрээд байна.

     

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ