С.Баярцогтод 4.8, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн хорих ял тус тус оноолоо

Эргэн сануулахад, тэднийг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэхүү хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ