Чөлөөтийнхөн ганзага дүүрэн ирлээ

Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо боллоо. Тэмцээнд 20 орны тамирчин зодоглож буй ба Монголын баг чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тамирчнаа сойлоо. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу 18-нд сонгомол бөхийн 55, 60, 66, 120 кг-ын жинд аваргууд тодорсон бол 19-нд сонгомол бөхийн үлдсэн жин, мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болсон билээ. 20, 21-ний өдрүүдэд чөлөөтийн үндсэн жингийн барилдаанууд болж аваргууд тодорлоо.

Монголын баг тамирчид тус тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр Иран улсын багтай адил 7-р байрт орсон байна.

Монголын шигшээ багийн амжилтыг дурдвал:

Алтан медаль: 67 кг- О.Насанбурмаа

Мөнгөн медаль: 59 кг -Т.Мөнхтуяа
72 кг-Б.Одончимэг
12 кг –Ж.Чулуунбат

Хүрэл медаль:
55 кг-Б.Номин
63 кг-Ш.Түмэнцэцэг тус тус хүртлээ.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин