"Мутацид орсон коронавирус 20-иос доош насныханд илүү халдварлаж байгааг судлаачид онцолсон"

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мутацид орсон вирус Монголд орж ирсэн эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Их Британи улсаас гаралтай мутацид орсон коронавирусийн халдвар 30 гаруй улсад бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-д өчигдөр бүртгэгдсэн. Манай улсад мутацид орсон вирус байна уу гэдгийг хараахан шинжлээгүй байна.
Эрдэмтэн судлаачид клиникийн хувьд бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг давуу илэрч буйг гаднын хэвлэлүүдэд бичиж байна. Мөн бага насны хүүхдүүд болон 20-иос доош насныханд илүү халдварлаж, өвчлүүлж байна. Мөн тархалтын хувьд хурдан халдварлаж байгааг онцолсон" гэлээ.
Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Мутацид орсон вирус Монголд бүртгэгдсэн гэж ойлгож болохгүй" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ