"Амар" зочид буудалд халдвар илэрсэн тул ШИЛЖҮҮЛЭЛТ хийсэн


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг нууц үеийнхээ хугацаанд буюу гурав дахь шинжилгээнд зөөвөрлөгдсөн халдвар илэрсэн гэсэн үг, "Амар" зочид буудлын тухайд. Халдвар тархах эрсдэлээс сэргийлж нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг өөрчлөн, сэрэмжлэх арга хэмжээ авсан.  Өнөөдөр халдвар авсан хүмүүс "Амар" зочид буудалд тусгаарлалтад байсан хүмүүс бөгөөд тэдний хамт "Амар" зочид буудалд ажиллаж байсан эмнэлгийн ажилтан буюу резидент эмч халдвар авчээ"гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ