Цагдаа, дотоодын цэргийн 6,799 алба хаагч өдрийн гурван ээлжээр хөл хориог сахиулж байна

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хот дахин хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 12 хонож байна. Хөл хориог дахин сунгах эсэхийг өнөөдөр УОК, Засгийн газар шийдвэрлэнэ.  
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс гаралтай халдвар COVID-19-ийн нэг том голомтот дэгдэлтэд тооцогдож байгаа бөгөөд эх уурхай нь тодорхойгүй халдварын тохиолдол ч бүртгэгдэх болсон.   
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 469 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаад буй.  Ийм цаг үед цагдаа, дотоодын цэргийн 6,799 албан хаагч,  07:00-14:30 цаг  14:30-22:00 цаг 22:00-07:00 цаг гэсэн гурван ээлжээр 520 тээврийн хэрэгсэлтэйгээр хөл хориог сахиулан ажиллаж байна. 
Хөл хорионы тухайд Тээврийн цагдаагийн албанаас цахим хуудаст "Халуун ам бүлээрээ хамтдаа байх нь хамгаас жаргалтай. Та бүхний аюулгүй байдлын төлөө хичээж ажиллах нь бидний үүрэг. Гэртээ байгаа иргэн танд талархлаа" хэмээн бичжээ.  
Иймд иргэд та бүхнийг гэрээсээ гарахгүй байж, дэглэмээ чанд мөрдөхийг уриалж байна.

Image may contain: one or more people, night and outdoor
Image may contain: one or more people, people standing, night and outdoor
Image may contain: one or more people, night and outdoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ