Ажлын орчинд ДАРАМТ, CТРЕСС үүсгэхгүй байхад анхаарах чухал

Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагахыг ЭМЯ-наас  анхааруулж байна.

Тухайлбал, ААН-үүд ажлын орчинд ажилтнууд дарамт, стресст өртөж буй эсэхэд анхаарал хандуулж, ээлтэй орчин бүрдүүлэх нь ч цар тахлын энэ үед халдварт өртөх эрсдэлийг бууруулахад нөлөөлдөг аж.

Аж ахуйн нэгж, байгууллагад:

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр  үзэж,  өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Амны хаалттай хүнд үйлчлэх 
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
  • 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх 
  • Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх 
  • 1 хүнд 4 м2-ээс ​доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
  • Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
  • Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх   
  • Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах 
  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх 
  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  • Хурал, уулзалтыг цахимаар хийх 
  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх 
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
  • Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах 
  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх  
  • 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Ажилчин, албан хаагчдад:

  • Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах 
  • Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх 
  • Алсын зайнаас мэндчилэх 
  • Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
  • Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх 
  • Бээлий өмсөх 
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх 
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх 
  • Шүлсээ ил задгай хаяхгүй байж өөрийн болон гэр бүл, ойр дотныхон, цаашлаад нийтийн эрүүл мэндийн тусын тулд хариуцлагатай байхыг уриалж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ