COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг хуралдлаа

Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.
ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ