УОК хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэхээр шуурхай хуралдаан зарлалаа

Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналаа Улсын Онцгой комисст албан ёсоор хүргүүллээ.

Улмаар Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас шуурхай хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Харин хуралдаанаас гаргасан шийдвэрийг маргааш /2021.02.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 08:00 цагт Төрийн ордонд товлоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ