НД-ын шимтгэлийг нэмэгдүүлэхийг МҮЭ-ийн холбооноос эрс эсэргүүцэж байна

МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаардлага, мэдэгдэл хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулан ажилласны үндсэн дээр 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 1 жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулан, уг асуудлыг дахин судлан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулаад байсан билээ.
Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, НД-ын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос эрс эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахыг шаардаж байна!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ