БЗД-ийн нэгдсэн эмнэлэг маргаашаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг маргаашаас хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ. 

Өнгөрөгч 12 дугаар сарын 16-нд тус эмнэлэгт “COVID-19”-ийн хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумих зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ